Friday, November 24, 2006

Дорноговь аймаг

Дорноговь аймаг Улаанбаатар хотоос 450 гаруй километрт тал хээр говийн бүсэд оршдог. Өмнөд талаараа БНХАУ-тай, Сүхбаатар, Хэнтий, Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь аймгуудтай хиллэдэг. Монгол орны өмнөд хилийн үүд хаалга болсон Замын Үүд, Ханги-Мандлын боомтуудтай. 51,0 мянга гаруй хүн амтай, 800,0 гаруй мянган толгой малтай. Хүн амын 28,0 хувь нь мал аж ахуй эрхэлдэг гэж үзвэл аж үйлдвэрлэл, худалдаа, дэд бүтцийн салбар түлхүү хөгжсөн энэ салбарт нийт ажил эрхлэгчдийн 50 гаруй хувь хамрагдаж байна. УБТЗам тус аймгийн 6 сумаар дамжиж 500 гаруй км үргэлжлэн өнгөрдөг.

Thursday, November 23, 2006

Ноён. хутагт Равжаа

Говийн 5 дугаар ноён хутагт Данзанравжаагийн бүтээн байгуулсан Хамрын хийдийг сэргээх ажил амжилттай хэрэгжиж байна. Энэ хийдийн орчимд "Шамбалын орон" хэмээх газар 120 гаруй суваргатай "Суваргын чуулган" байгуулсан нь Монгол орны төдийгүй гадаадын олон арван зочид, жуулчдын очих дуртай газар болоод байна. Энэхүү "шамбалын орон"-ы тухай оросын нэрт судлаач Мулдашевын "Хүн мичнээс үүсээгүй" хэмээх номонд тодорхой дурьдсан байгаа.

Мэдээлэл

Монгол улсын их хурлын гишүүд тус бүртээ 250 сая төгрөг улсын төсвөөс хувааж авахаар улайрч байна

Манай анги


Улс төрийн боловсролын академийн дэргэдэх Либерал дээд сургуулийн 34 юмуу 28 юмуу мэдэгдэхгүй нөхдүүд хамт сурч байна. Баабар ноёнтонтой уулзах үедээ